Төсөл: хууль зүйн хяналт хийгдэж байна.
Нууцлалын бодлого
Цог бол сэтгэл санааны апп тул нууцлалыг хамгийн түрүүнд тавьдаг. Энэ хуудас ямар мэдээлэл хаана хадгалагддаг, юуг хэзээ ч хадгалдаггүйг энгийнээр тайлбарлана.
Хэзээ ч хадгалагддаггүй
- Шатаасан тэмдэглэл. Шатаасан текст утсанд ч, сервер дээр ч хаана ч үлддэггүй. Зөвхөн хэдэн удаа, хэзээ шатаасан нь тоологдоно.
Зөвхөн утсанд чинь
- Талархлын тэмдэглэл
- Ирээдүйн өөртөө бичсэн захидал
- Саванд хийсэн санаа зовнил. Долоо хоногийн дараа хариулах үед текст нь устаж, зөвхөн хариулт (болсон, хагас, болоогүй) үлдэнэ.
- Сануулгын цаг, апп түгжих тохиргоо
Утсаа солих эсвэл аппаа устгавал эдгээр мэдээлэл алга болно.
Бүртгэлтэй үед нөөцлөгддөг
Apple эсвэл Google-ээр нэвтэрсэн бол дараах мэдээлэл утас солиход сэргээх зорилгоор нөөцлөгдөнө:
- Өдөр бүрийн сэтгэл санаа, мэдрэмж, холбогдох сэдэв (ажил, гэр бүл гэх мэт)
- Зоос, авсан хувцас, чимэглэл
- Амьтны төрөл, нэр, тохиргоо
Нөөц нь Cloudflare-ийн дэд бүтэц дээр хадгалагдана. Бид энэ мэдээллийг зар сурталчилгаанд ашигладаггүй, худалддаггүй, бусдад өгдөггүй.
Нэргүй статистик
Аппын Нууцлал хэсэгт “Нэргүй статистик” асаалттай бол аппыг сайжруулах зорилгоор нэргүй тоо илгээнэ: хэдэн удаа нээсэн, сэтгэл санааны тоо, сонгосон амьтан. Нэр, имэйл, бичсэн зүйл, байршил, утасны дугаар хэзээ ч илгээгдэхгүй. Хүссэн үедээ унтрааж болно.
Нэвтрэлт
Цог нууц үг ашигладаггүй. Apple эсвэл Google-ээр нэвтрэхэд бид таны бүртгэлийн дотоод дугаар болон нэрийг авна. Apple-ээр нэвтрэхдээ имэйлээ нууж болно.
Найзууд
Найзууд чинь зөвхөн таны амьтны төрөл, нэрийг харна. Сэтгэл санаа, тэмдэглэл чинь найзуудад хэзээ ч харагдахгүй.
Мэдэгдэл
Сануулга, захидал, саван дахь санааны мэдэгдэл бүгд утсан дээрээ төлөвлөгддөг. Мэдэгдэлд тэмдэглэлийн текст хэзээ ч гардаггүй.
Вэб сайт
tsog.app сайт cookie ашигладаггүй. Хэдэн хүн зочилсныг cookie-гүй Cloudflare Web Analytics-аар тоолдог.
Устгах
Аппын Тохиргоо → Бүртгэлээ устгах хэсгээс бүртгэл болон нөөцөө бүрэн устгаж болно. Сервер дээрээс нэн даруй устах ба зөвхөн өөрсдийн алдааг засахад зориулж хадгалдаг Cloudflare-ийн сэргээх хуулбаруудаас 30 хоногийн дотор бүрмөсөн арилна. Дэлгэрэнгүйг Бүртгэл устгах хуудаснаас үзнэ үү.
Хүүхдүүд
Цог 13-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй.
Холбоо барих
Асуулт байвал hello@tsog.app хаягаар бичээрэй.
Энэ бодлогыг өөрчилбөл энэ хуудсанд шинэчилсэн огноог тэмдэглэнэ.
Шинэчилсэн: