Цог

Төсөл: хууль зүйн хяналт хийгдэж байна.

Үйлчилгээний нөхцөл

Цог-ийг ашигласнаар та эдгээр нөхцөлийг зөвшөөрч байна.

Цог юу вэ

Цог бол сэтгэл санаагаа тэмдэглэх, өөрийгөө ажиглахад туслах апп. Цог эмнэлгийн болон сэтгэл зүйн үйлчилгээ биш, мэргэжилтний тусламжийг орлохгүй. Хүнд байвал 1800-2000 утсанд 24 цагаар, үнэгүй ярилцаж болно. Амь насанд аюултай үед 103-т залгана уу.

Бүртгэл

Та Apple эсвэл Google бүртгэлээрээ нэвтэрнэ. Бүртгэлээ аюулгүй байлгах нь таны үүрэг. Бүртгэлээ хүссэн үедээ устгаж болно.

Худалдан авалт

Зарим хувцас, чимэглэлийг мөнгөөр эсвэл аппын зоосоор авна. Мөнгөн төлбөрийг App Store, Google Play-ийн дүрмээр тооцож, буцаана. Аппын зоос мөнгөн дүнгүй, бэлэн мөнгө болгох боломжгүй.

Зөв ашиглах

Найзын функцийг бусдыг дарамтлах, хуурах зорилгоор ашиглаж болохгүй. Ийм тохиолдолд бид бүртгэлийг хааж болно.

Хариуцлага

Бид аппыг сайн ажиллуулахыг хичээдэг ч алдаа, тасалдалгүй байна гэсэн баталгаа өгөхгүй. Хуулиар зөвшөөрсөн хэмжээнд Цог-ийг ашигласнаас үүдэх шууд бус хохирлыг бид хариуцахгүй.

Өөрчлөлт

Нөхцөл өөрчлөгдвөл энэ хуудсанд шинэ огноотой нийтэлнэ. Томоохон өөрчлөлтийг аппаар мэдэгдэнэ.

Холбоо барих

hello@tsog.app

Шинэчилсэн: